Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЖИ ТАЙМ “ сүлжээний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хоёр жилийн хугацаанд 12 мянга орчим иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Тус хэргийн талаарх мэдээлэл болон хохирогчийн нэрсийг http://www.bkhs-criminalcourt.gov.mn/ сайт болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн фейсбүүк хуудсаар тухай бүр мэдээллийг авч болно. 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх гэрээг сунгав
Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх гэрээг сунгав
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга