Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Чуулганаар чухал хууль хэлэлцэж байхад eрдөө аравхан гишүүн сууж байсан, одоо ч ирц хүрэхгүй байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүд албан томилолтоор явсан гэх шалтгаанаар ирц бүрдэхгүй асуудлууд гарч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийлж байна.

Тэрбээр "МАН-ынхан өнөөдөр нүдний булай болж байна. Төр барих чадваргүй гэдгээ харуулж байна. Ард иргэдийн амьдрал өнөөдөр маш хэцүү байгаа. Ядуурал, үнийн өсөлт, доллар бидний хоолойг яаж боомилж байгааг бид харж байна. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд цаг наргүй ажиллах ёстой. Бизнес эрхлэгч нарт хүндрэл үүсч байна. Үүнээс болоод ажлын байр бий болохгүй байна. Энэ бүр нь хууль эрх зүйн шийдвэр гаргах ёстой төр нь ажлаа хийж чадахаа больчихсон байна гэсэн үг. МАН-ынханд хийх ажилгүй болоод сүүлдээ зугаалганд явж эхэлж байна. МАН-ын гишүүд зугаа, цэнгэлээ зогсоож, ирэгдэд дараагийн сонголт хийх боломжийг тавьж өг. Чуулганаар чухал хууль хэлэлцэж байхад eрдөө аравхан гишүүн сууж байсан. Одоо ч ирц хүрэхгүй байгаа" гэв.

С.Энхболд: Сургууль цэцэрлэг карантилах хэмжээнд хүрээгүй
С.Энхболд: Сургууль цэцэрлэг карантилах хэмжээнд хүрээгүй
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.