Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ ТӨВ КОМИССЫН ШИНЖЭЭЧ ЭМЧ НАРТАЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 36 секунд

Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлахад мэргэжлийн дүгнэлт гаргах, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дахин болон бүрдмэл магадлалд оролцох, хамтарсан хяналт шалгалт хийх, магадлалын үйл ажиллагааны чанарт хөндлөнгийн үнэлгээ, судалгаа, шинжилгээ хийх, даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтаас сэргийлэх, бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулах, Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагаанд баримталж буй хууль эрхзүйн баримт бичгийг боловсронгуй болгоход санал, зөвлөмж өгөх зорилгоор хөдөлмөрийн чадвар алдалтын зонхилох шалтгаан болж буй мэдрэл, сэтгэц, дотор, чих хамар хоолой, гэмтэл согогийн өвчний чиглэлээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шинжээч эмч нарын сонгон шалгаруулалтыг 2015 оноос эхлэн 3 жил тутамд зохион байгуулж томилон ажиллуулж байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дотор, мэдрэл, сэтгэц, гэмтлийн өвчний шинжээч эмч нарын хугацаа дуусгавар болж 2022 оны 2 дугаар сард Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шинжээч эмч, эмч нарыг сонгон шалгаруулав.

Үүнд:

  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын Дотрын мэргэжлийн шинжээч эмчид Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, Интермед эмнэлгийн Дотрын тасгийн гастроэнтерологийн эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Сарантуяаг;
  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын Мэдрэлийн мэргэжлийн шинжээч эмчид Эрүүл мэндийн яамны Мэдрэл судлалын салбар зөвлөлийн гишүүн, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч П.Дуламрагчааг;
  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын Сэтгэцийн мэргэжлийн шинжээч эмчид Эрүүл мэндийн яамны Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны магистр, докторант, зөвлөх зэргийн эмч Н.Оюунчимэг;
  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын Гэмтлийн мэргэжлийн шинжээч эмчид Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч М.Төгсбаяр;
  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын Чих хамар хоолойн мэргэжлийн шинжээч эмчээр Эрүүл мэндийн яамны Чих хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сонсгол судлалын эмч, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Д.Ариунтуяа нарыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай“ А/02 дугаар тушаалаар батлуулав.

Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт болон эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, мэдээ мэдээлэл солилцох зорилгоор тус газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шинжээч эмч нартай 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эмнэлэг хөдөлмөрийн хагадлах төв комиссын дарга, гишүүд оролцов.

Тус хэлэлцүүлгийг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга П.Мөнхтулга нээж, шинээр томилогдсон эмч нарт Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шинжээч эмчийн тамгыг гардуулан, эмнэлэг хөдөлмөр магадлалын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн зохицуулалт түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт өгч, даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шийдвэрлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэв.

ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГДЛАХ ТӨВ КОМИСС

Хён Бин эхнэрээ төрөхөөс өмнө Монгол дахь зураг авалтаа дуусгаж, Солонгост очсон байжээ
Хён Бин эхнэрээ төрөхөөс өмнө Монгол дахь зураг авалтаа дуусгаж, Солонгост очсон байжээ
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.