Жүжигчин Хён Бин, Сон Е Жин нар өнгөрсөн ням гарагт буюу өчигдөр хүүтэй болсон гэж MSteam Entertainment мэдээлсэн. Ээж хүү хоёрын бие сайн байгаа. Харин Со Е Жинийг амаржих үед Хён Бин кино зураг авалтаар Монгол Улсад байсан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл Хён Бин Монголд авч байсан зураг авалтаа дууссан даруйд буюу энэ сарын 26-нд Солонгост буцаж очсон байжээ.
Тэрбээр Сон Еэ Жиныг төрөх үеэр хамт байсан гэдгийг хоёр жүжигчний агентлагаас баталсан байна.
Сануулахад, 40 настай алдарт хос өнгөрсөн гуравдугаар сард хуримаа хийж, зургаадугаар сард жирэмсэн болсноо зарласан байдаг.