Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 0 секунд

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан. Улмаар лхагва гараг энэ сарын 30-ны Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм.

Нэр дэвшигч Н.Батчимэг

1975 онд Дорноговь аймагт төрсөн. 47 настай, эмэгтэй. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

  • 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль,
  • 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр,
  • 2011-2018 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
  • 1998-2001 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх, Шүүхийн тамгын газар туслах шүүгчээр,
  • 2001-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр,
  • 2004-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр,
  • 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгчээр,
  • 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр,
  • 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,
  • 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан бөгөөд 2016 оны 12 сараас одоог хүртэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигч Б.Ганболд

1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

  • 1986-1996 онд Улаанбаатар хотын 34 дүгээр дунд сургууль,
  • 1996-2000 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр,
  • 2000-2001 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ.
  • 2000-2004 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд багшаар,
  • 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багшаар, 2009-2014 онд Түшээ дээд сургуульд багшаар ажилласан бөгөөд 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн

1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

  • 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр арван жилийн сургууль,
  • 1998-2003 онд Их засаг их сургуульд эрх зүйч, бакалавр,
  • 2011-2014 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ.
  • 2003-2004 онд “UB даатгал” ХХК-д хуулийн зөвлөх,
  • 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 2004-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар шүүгчийн туслах,
  • 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр,
  • 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчээр,
  • 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр,
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж.
Урд шөнө 1975 оноос хойш тохиосон хамгийн хүйтэн шөнө байв
Урд шөнө 1975 оноос хойш тохиосон хамгийн хүйтэн шөнө байв
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.