Өнгөрсөн шөнө /2022.11.28-29/ агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 градусаар эвдэгдсэн ба энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байжээ.
Тодруулбал, "1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн шөнө арваннэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө байв" гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Нийслэлийн хувьд Яармаг-Сонгины орчмоор -39 градус, бусад хэсгээр -30...-35 градус хүйтэн хоносон байна.
Харин хамгийн хүйтэн нь Завханы Отгонд -43 градус хүрч хүйтэн хоносон аж. Нутгийн зүүн хагаст өмнөх шөнөөсөө 1-14 градусаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр -38...-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -33...-38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-28 градус, бусад нутгаар -27...-33 градус хүйтэн хоносон байна.