Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрээсээ музейд зочлох боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд


"Зориг сан", "Швейцарын Хөгжлийн Агентлаг"-аас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс бүрдсэн “Активистс” багийн залуус “Гэрээсээ Музейд" төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. 

Тус залуус хөл хорио тогтоосон энэ цаг үед, хүүхэд, залууст үр өгөөжтэй, гар утас, лаптоп зэрэг ухаалаг төхөөрөмжид зарцуулах цаг хугацааг ашигтай байлгах үүднээс дээрх төслийн санааг олсон байна. 

“Гэрээсээ Музейд” төсөл нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед иргэдийн, нэн ялангуяа хүүхэд, залуусын ухаалаг хэрэгсэлд зарцуулах цагийг үр дүнтэй ашиглахад нэмэр болох, технологийн дэвшлийг ашиглан үндэсний өв соёл, түүхэн дурсгалт үзмэрүүдийг олон нийтэд түгээж, мэдээллийг хялбаршуулах зорилготой аж. 

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн музейг виртуалаар танилцуулж байна. Үүнд Монголын Театрын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сансар, од эрхэсийн ордон, Улаанбаатарын хотын музейн онцлох танхимын виртуал аялал, сонирхолтой үзмэр, баримтууд, подкаст зэрэг багтаж байна. Та бүхэн төслийн хүрээнд залууст хүргэж буй контентуудыг “Гэрээсээ музейд төсөл” фейсбүүк хуудас, UB.LIFE сайтаас хүлээн авч сонирхох боломжтой. 

Мөн өнөөдөр болж буй Олон улсын музейн өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 18-нд Улаанбаатар хотын музейд 18 цагаас “Хотын соёл ба музей” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт Гэрээсээ музейд төслийн багийн гишүүд, UB COMEDY клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг, музей судлаач, ажилтнууд оролцоно. 

 

Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо
Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.