Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт цахим сургалт зохион байгуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нарын цахим сургалтыг зохион байгууллаа.  Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх,  арга хэлбэрийг боловсронгуй болгох, байцаагч нарын эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, удирдахуйн арга барилд суралцуулах зорилгоор  тус сургалтыг явуулсан юм.

Сургалтаар Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, гал түймрийн улсын хяналт шалгалтад гарч буй алдаа дутагдал сайжруулах арга хэмжээ,  гал түймрийн улсын хяналт шалгалтын өнөөгийн байдал, ололт, дутагдал, ажлын үр дүнг дээшлүүлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЕХ: Нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна
СЕХ: Нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.