Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Иргэдээс хоолны газрын ажилтнууд амны хаалтгүй үйлчилж байна гэх гомдол ирж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд


ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдвартай холбоотой мэдээлэл хийж байна. 

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагт коронавирусний халдвараар 95 мянган өвчилж, 4 мянга гаруй хүн нас барлаа.

Улсын хэмжээнд 108 иргэн шинээр ажиглалтад орж, 26 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжлээ. Одоогийн байдлаар 1747 хүн тусгаарлалтад байна. Тусгаарлах, ажиглах байранд чихрийн шижин өвчтэй 26, артерийн даралттай 86, хавдартай 21 хүн байна. Эдгээрт хүмүүст 22 их эмч, 49 резидент эмч нар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Орон нутгийн галт тэрэгний 14 чиглэлд Төмөр замын эмнэлгийн 15 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, 4 мянга гаруй иргэнд тандалт, судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 

Сүүлийн үед иргэдээс хоолны газрын үйлчлэгч амны хаалтгүй үйлчилж байгаа талаарх дуудлага ирсээр байна. Хоолны газарт иргэдэд үйлчилж буй ажилтнууд зайлшгүй амны хаалт зүүх ёстойг сануулж байна. Бүх ширээн дээрээ нэг удаагийн сальфетик, гар ариутгагч байршуулах зөвлөмжийг ЭМЯ-наас өгч байна” гэв

У.БИЛГҮҮН

ЖАГСААЛТ:
ЖАГСААЛТ: "Та бидний эвсэл" нэр дэвшигчдээ танилцууллаа
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.