Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Аялал жуулчлалын тухай хууль"-ийн талаар хэлэлцэж, ирэх даваа гарагт УИХ-д өргөн барихаар болжээ. Тэгвэл үүний талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, "Хуулийн гол агуулгын хүрээнд эдийн засгийн боомилсон хязгаарлалтуудыг хориглох ётсой гэж харж байгаа. Эрх зүйн орчныг бүрдүүлсэн хууль байх ёстой. Түүнээс гадна агаарын чанарын либералчлалыг хийх ёстой гэж харж байна. 2023-2025 оны хугацаанд Монгол Улс бүх онгоцыг ямар нэг хязгаарлалтгүй хүлээн авахыг шийдвэрлэх. Мөн аялал жуулчлалд эргэн төсөвлөгддөг мөнгө төлбөрийг гаргах ёстой гэж харж байгаа.
Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд Монгол Улсад зорчих визийг чөлөөлөх гэдэг заалтуудыг оруулж ирж байна. Ирсэн жуулчин болгонд НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь олгодог байх ёстой" гэв.