Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхийлөгчийн БНХАУ-ын айлчлалаар төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл хийв. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 27-28-нд БНХАУ-д айлчилна. Энэ үеэрээ Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулна. Сангийн сайд Б.Жавхланд эрх олгосон Ерөнхий сайдын захирамж гарахаар тогтсон.Тухайлбал, Улаанбаатар хотын дундуур дайрч өнгөрч байгаа төмөр замын хойд талд хэвтээ тэнхлэг болсон Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал их байдаг. Дөрвөн газар нүхэн гарц барина. Энэ хүрээнд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулаад ирэх жил ажил нь эрчимжинэ. Одоо ажил нь урагшлаад явж байна. Нүхэн гарцын асуудлыг маш олон жил ярьж байна. Энэ Ерөнхийлөгчийн айлчлалаар хийгдэх чухал ажлын нэг" гэлээ.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж ажиллана
Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд