Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцжээ. Энэ тухай Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв. Тодруулбал,
"Засгийн газар "ГХЯ болон ЭЗХЯ нийтдээ 38 ААН-ээс гомдол ирсэн ба үүнээс 6 нь шийдэгдсэн. 32 нь яригдаад явж байна. ХБНГУ-аас 8, Канад 4, Ядон 3, Казахстан 2, Их британиас 1, Тайландаас 2, Франц 1, БНХАУ-аас 2, БНСУ 3, Африке Болгоар, Швейцариас 1, 1 нийт 38 гомдол ирсэн. Эдгээр гомдлуудын,
- Төрийн байгууллагуудтай хийсэн гэрээ хэрэгжүүлэх-8
- Төлбөр тооцоо, залилан-4
- Бүртгэлийн маргаан-2
- Тусгай зөвшөөрөл цуцалсан-4
- Хэрэг шалглттай холбоотой-2
- Татварын маргаан-2 гэх мэт маргаан ирсэн.
Тиймээс бүх гомдлуудыг гарган холбогдох сайд нарт мэдээлж, тодорхой хугацаанд шийд гэсэн ойлголтыг өгдөг. Гадаадын хөрөнгө оруулагчид найдвартай, тайван, амгалан байдлаар ажлаа хийхийг хүсч байгаа. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар үүнд анхаарал тавьж, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална. Хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлүүд нь Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч гэж үзэж байгаа. Тиймээс энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай" гэв.