Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Сэтгэц нөлөөт эм бодисын шалтгаант сэтгэцийн ба зан үйлийн эмгэг сүүлийн арван жилийн байдлаар 2.3 дахин өссөн гэж байна. Өөрөөр хэлбэл, эмээс шалтгаалсан гэсэн үг. НББХ-ны гишүүд тухайн салбарын зүйлсээ сайн мэддэг юм шүү дээ. Жишээлбэл, саяхан эмийн хяналтын лабораторид ажиллахад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд ихсэж байгаа. Сүүлийн үед орж ирж байгаа эм гаж нөлөө багатай гэж байгаа боловч гаж нөлөө багатай байна уу эсэхийг химийн болон биологийн найрлагыг бид шалгах бололцоогүй байгаа. Манай аппарат эвдэрчихсэн" гэв.
М.Оюунчимэг: Сэтгэц нөлөөт эм бодисын шалтгаант сэтгэцийн ба зан үйлийн эмгэг 2.3 дахин өссөн гэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.