Индонезийн Баруун Ява мужид болсон 5.6 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 162-д хүрсэн тухай CNN мэдээлжээ. Мөн 326 хүн хүнд гэмтсэн байна. АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр газар хөдлөлт өчигдөр Баруун Ява арлын Цианжур мужид 10 километрийн гүнд болсон байна. Газар хөдлөлтийн улмаас 13,782 хүн дүрвэсэн бөгөөд бүгд дүрвэгсдийн 14 хуаранд байрлаж байгаа аж. Одоогийн байдлаар 2345 байшин эвдэрсэн гэх тооцоолол гарчээ.
Мөн дөрвөн сургууль, 52 сүм, эмнэлэг нурж, их хэмжээний хохирол учирсан гэж Онцгой байдлын ерөнхий газрын (BNPB) орон нутгийн албанаас мэдээлжээ.