Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Улс төрийн намын оролцоо, манлайлал” Үндэсний форум болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.

“Туушин” зочид буудалд

08:30-17:00 цагт Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх “Улс төрийн намын оролцоо, манлайлал” Үндэсний форум болно.

"Чингис хаан" хаад язгууртны музейд

09:00-16:00 цагт “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум” болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хууль зөрчсөн аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга өгч шүүх рүү гомдол гаргах болсон тухай болон Сэлбэ голын эхэнд бүтээн байгуулалт нэрээр өгсөн сэжигтэй гэрээний ард хэн байгаа тухай мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

14:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Шинжлэх ухааны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно.

15:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын тайлангийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсоно.

14:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсоно.

Шинжлэх ухааны академийн байранд

14:00 цагт “Монгол утга зохиолын нэвтэрхий толь-III боть” бүтээлийн нээлт болно.

Нийтийн албанд томилогдох 355 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Нийтийн албанд томилогдох 355 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.