Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Анд ноёд“ компани “Смарт таун-1” байр захиалсан иргэдээс 100 хувь урьдчилж авчихаад, дахиад ам метр тутамд 800 мянгыг нэхэмжилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

"Анд ноёд" компани "Смарт таун-1" орон сууцны төслийнхөө гэрээний үүргээ биелүүлэхгүй захиалагчдыг хохироож байгаа асуудлаар иргэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, Иргэд 2019 оны дөрөвдүгээр сард захиалга өгөхдөө төлбөрөө 100 хувь төлсөн байтал тус компани дахин орон сууцны талбайн ам метр тутамд 800 мянган төгрөг нэхэмжилж байгаа аж.

Энэ талаар иргэд ярихдаа "Бид 2019 онд тухайн компанитай 100 хувь төлбөрөө төлж гэрээгээ байгуулсан. Тухайн үед 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна гэж байсан ч одоо хүртэл иргэд байрандаа орж чадаагүй. Түрээсийн байраар амьдарч байна. Гэтэл өнгөрсөн сард А блокны 128 руу айл руу "Орон сууцны ам метр тутмынхаа үнийг 800,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон тул гурав хоногийн дотор хариу зөвшөөрсөн мэдэгдлээ өгөх хэрэгтэй. Өгөхгүй тохиолдолд гэрээг цуцалж, байруудыг борлуулалтад оруулна" гэсэн байна лээ.

Мөн тус компани нь бидний төлсөн мөнгөөр орон сууц барьчихаад, бидэнд хэлэлгүйгээр 3.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна" гэсэн юм.

Умай, өндгөвчний хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцна
Умай, өндгөвчний хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.