Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсныг хөдлөшгүй баримтаар хуулийн байгууллагад өгсөн ч 4 жил шалгасаар л байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайн асуудалд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Нүүрсний тогтолцоо, гэрээ байгуулах, хилээр гарч, зарагдаж борлогдож байгаа бүгдийг ил тод болгож өрсөлдөөн оруулах шаардлагатай. Ингэхгүй бол хууль бус ажиллагаа явагдсаар байх болно. Нүүрсний хулгайг анх УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Энхболд ил болгож, ажлын хэсгийг би ахалж шалгаж байсан. Тэр үед 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсан байдаг. Гаалийн мэдээллийг аваад үзэхээр хоосон машин л гараад байдаг. Тэгэхээр тэр машинуудын дугаар, ямар машин хэдэн удаа гарсан зэргийг хуулийн байгууллагад шилжүүлж байсан. Гэтэл 4 жилийн хугацаанд шалгасан хэвээрээ л байна. Уг нь хаашаа ч хөдлөхөөргүй баримтуудыг гаргаад өгсөн.

Нүүрстэй холбоотой асуудал бол ард түмний баялаг. Үүнийг хууль бусаар гаргаж байгаа нь иргэдийн эрх ашигийг зөрчиж байгаа гэсэн үг. Үүнийг өмгөөлж, хамгаалах асуудал битгий гараасай" хэмээлээ.

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж өссөн
Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж өссөн
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.