Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж өссөн

Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн мэдээллийн үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах зүйлийг ярьлаа.

Тэрбээр, "Намайг ажил авч байхад Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар, албан болон албан бус ханшийн зөрүү 200-300 төгрөг байсан юм. Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ гэхээр валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болсон. Хамгийн гол нь тогтолцоог нь ил тод болгох талаар ярьж байгаа.

Одоогоор зарагдаж байгаа нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2023 оны эхний улиралд багтаан биржээр бүтээгдэхүүнээ зарах шийдвэр гарсан. Энэ хүртэл Засгийн газар түр журам гаргаад биржээр зарах ажлыг зохион байгуулж болно. Энэ оны эхний есөн сарын байдлаар хилээр гарч буй нүүрсийг үзэхээр зарж буй компани бол цөөхөн байна. 130 ААН монголын нүүрсийг хилийн цаана худалдан авч байгаа юм билээ. Тэгэхээр худалдан авагчид бол байна. Худалдах үйл ажиллагаагаа ил тод болгомоор байгаа юм. Мөн экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор своп хэлцэл яригдаж байна. Монголбанктай Хятадын ардын банкны хийсэн своп гэрээг сунгах, ОХУ-тай мөн своп хэлцэл хийх боломжийн талаар яригдаж байгаа. Бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг эрчимтэй судалж, холбогдох арга хэмжээг авна" гэв.

Ж.Сүхбаатар: Түгжрэл 1,3,5 дахь өдрүүдэд их байгаа учир дугаарын хязгаарлалт хийж болно. Гэхдээ үүнийг иргэдтэй зөвшилцөх ёстой
Ж.Сүхбаатар: Түгжрэл 1,3,5 дахь өдрүүдэд их байгаа учир дугаарын хязгаарлалт хийж болно. Гэхдээ үүнийг иргэдтэй зөвшилцөх ёстой
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.