Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайн асуудалд Хянан шалгах түр хороо байгуулаад ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгээс мэдээлэл өгөв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нэгдүгээрт, уул уурхайн бүтээгдэхүүний мэдээлэл, гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртөгийг нэмэгдүүлэх. Энэ зорилгоор ирэх нэгдүгээр сарын 1-нээс өмнө уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж гаргахаар бүлэг тогтлоо. Он дотроо багтаж баталж, ирэх нэгдүгээр сарын 1-нээс уул уурхайн биржийн тухай хуулиар уул уурхайн бүтээгдэхүүн худалдаалах бололцоог хангах ёстой гэж үзэж байна.

Хоёрдугаарт, нүүрсний асуудалд Хянан шалгах түр хороо гараад ажиллаж байна. Д.Ганболд гишүүн ахалж байна. Мөн Засгийн газраас нүүрсний чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. МАН-ын бүлэг нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох чиглэлээр Засгийн газар, хууль хяналтын байгууллагатай хамтарч дорвитой үр дүн гаргах шаардлагатай гэж үзсэн.

Гуравдугаарт, ТӨК-иудын менежмент засаглалыг сайжруулах шаардлагатай. Энэ хүрээнд Засгийн газраас хоёр хуулийн төслийг өргөн барьж байна" гэлээ.

Н.Ганбаяр: Шүүхийн шинэчлэл бол мөнхөд үргэлжлэх процесс
Н.Ганбаяр: Шүүхийн шинэчлэл бол мөнхөд үргэлжлэх процесс
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.