Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: Төрийн ажилд надад найз гэж байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд

Нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөж, эл хэрэгт холбогдуулан холбогдох албан тушалтнуудыг шалгаж эхлээд буй. Тухайлбал, АТГ-аас “Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг шалгаж эхэлсэн талаараа өнгөрөгч долоо хоногт албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Нүүрсний байна уу, юуны ч бай бүх төрлийн хулгайтай тэмцэхийг дэмжиж байна, тэгэх ч ёстой. Зарим хүн өөрсөд шигээ бодоод, зарим нь улс төрийн зорилгоор, зарим нь өс хонзонгийн сэдлээр намайг элдэв бусармагт гүтгэж, гүжирдэж байна.

Би Эрдэнэс тавантолгойгоос өөрийн болон бусдын нэр дээр нэг хадаасны ч тендер аваагүй, нэг шанага байтугай ч нүүрс аваагүй, нэг ч машин явуулж үзээгүй. Хаагуур ямар замаар, ямар машинаар, ямар үнээр яаж тээвэрлэдгийг мэдэх ч үгүй, сонирхож ч байгаагүй. Тийшээ зүглэж ч үзээгүй. Тийм юманд орооцолдсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Одоо цагт нууц юм гэж байхгүй болсон. Захирлаар нь ажиллаж байсан хүн миний үгэнд орох хүн ч биш, үүрэг чиглэл өгдөг өөрийн удирдлагатай хүн. Үүнийг олон хүн мэднэ. Түүнийг таньдаг гээд би заавал ажилд нь хутгалдах ёстой юм уу. Гүтгээд байгаа хүмүүс миний оронд байсан бол өөрсдөө тэгэх юм уу? Төрийн ажилд надад найз гэж байхгүй!

Тэр бүү хэл хэрэг төвөгт орооцолдох вий, далий хазгай гишгэх вий гэж болгоомжлоод "цөвүүн" энэ цагт аж ахуйн ажил хийхгүй, төсөв мөнгө зарцуулахгүй гэж боддогийн улмаас сайдаар ажиллахаас байнга татгалзаж ирсэн. Энэ удаа ч бас татгалзсан боловч бүх асуудал нь унасан энэ хүнд салбарыг босгож өгөхийг хүссэн, учирласан эрхэм нөхрөө хүнд цагт нь орхиж чадаагүй хүлээж авч танхимд нь орсон юм.

Өмнө би мэдэгдэж байсан, би бизнесийн салбараас улс төрд орсон. Хэд хэдэн үл хөдлөх хөрөнгүүдтэй, янз бүрийн бизнес хийсээр ирсэн. Эзэмшсэн мэргэжлээрээ эрдмийн зэргийг нь хамгаалсан, эрдэм мэдлэгийн ажил байна уу, бичиг цаасны ажил байна уу, цахилгаан, гагнуур, сантехник, мужаан, өрлөг, барилга байна уу бүгдийг л хийдэг. Зарим хүн асуудаг, яаж орлого олсон бэ гэж. "Хүүхдүүд тоглож байхад хэчнээн хамт тоглохыг хүссэн ч хичээлээ хий, үеийнхэн чинь сэлгүүцэж байхад чи хөлсөө дуслуулан хөдөлмөрлө, амралтын цагт ч зүгээр битгий суу" гэж хариу хэлье" гэв.

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ: Ирэх оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нд сурагчид ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ
БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ: Ирэх оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нд сурагчид ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.