Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Голомт“ цогцолборын хордсон 20 хүүхдийн 13 нь эмнэлгээс гарч, 7 нь эмнэлэгт эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өнгөрсөн баасан гарагт Налайх дүүргийн хоёр дугаар хороо, "Голомт" цогцолбор сургуульд 10 дугаар ангийн 20 сурагч хордсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 17-ны орой 17 цагийн орчимд онцгой байдлын хэлтэст 5 сурагч хордсон гэх дуудлагыг 11.18-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний Аврах бригадын химийн бүлгийн алба хаагчид очиж, хичээлийн танхим, болон агуулахад хэмжилт хийхэд химийн бодис илрээгүй аж.

Тус Хөгжлийн төвд хичээллэж байсан 20 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэнээс 13 хүүхэд эмнэлгээс гарч, 7 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

ШУУД: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Disability Expo-2022” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
ШУУД: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Disability Expo-2022” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.