Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Орхон: “Bill farrel”-ийн нэрэмжит тэмцээнд дөрвөн жилийн дараа түрүүлж, олон улсын дэвжээнээ эргэн ирсэндээ баярын нулимстай сууна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 52 секунд

АНУ-ын New York хотноо болсон “Bill farrel” ийн нэрэмжит олон улсын тэмцээнд МУГЖ, чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр баярын сэтгэгдлээ "АНУ ын New York хотноо болсон “Bill farrel” ийн нэрэмжит олон улсын тэмцээнд 4 жилийн дараа түрүүлж алтан медаль хүртэж чөлөөт бөхийн олон улсын дэвжээнээ эргэн ирсэндээ баярлаж, баярын нулимстай сууна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн хэдий ч тамирчны замналын түүхэн дэх амаргүй хамгийн хүнд , хэцүү ,уртын урт он жилүүдийг ардаа үджээ. Миний унаж босоход үргэлж хажууд минь байж хана мэт түшиг болсон хань чамдаа , аав ээж,ах дүү ,найз нөхөд , хөгжөөн дэмжигч нартаа болон бөхийн эрдэм зааж дэлхийн аваргын бүсийг зүүлгэж өгсөн ачит багш МУГД Ц.Хосбаяр МУГТ Ц.Цогтбаяр нартаа юун түрүүнд баярлалаа гэж хэлье.

Миний хамгийн эрхэм хүмүүс байж үргэлж урам зориг, итгэл найдвар төрүүлж өдий хүртэл надад итгэж туслан дэмжиж яваа Н.Батсайхан ах түүний гэргий Д.Солонго эгч нартаа чин сэтгэлээсээ талархаж яваагаа илэрхийлье.Энэ тэмцээн нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж ,алхам алхамаар амжилтаа ахиулан дараачийн зорилгоо тавин урагшилахад надад маш их урам зоригийг өглөө. Цаашдаа би сайн хичээж зорьсон зорилгодоо хүрч та бүгдийгээ баярлуулах болно оо" хэмээн хуваалцлаа.

Э.Бат-Үүл: Түгжрэлийг шийдэхийн тулд газар доогуур метро тавих ажлыг сэргээх хэрэгтэй Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар аа
Э.Бат-Үүл: Түгжрэлийг шийдэхийн тулд газар доогуур метро тавих ажлыг сэргээх хэрэгтэй Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар аа
 
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.