Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

УИХ-ын гишүүд Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Монголын санхүүгийн зах зээлийг эрүүл болгох, ААН, хувийн хэвшлийн нуруун дээрх дарамтыг багасгахын тулд хуулийн төсөл өргөн барилаа. Иргэдэд тулгамдсан гол асуудал байрны урьдчилгаа төлбөрийн дарамт байдаг. Ипотекийн зээлд хамрагдахад банкнаас 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөх шаардлага тавьдаг. Энэ нь залуу гэр бүлд санхүүгийн асар их дарамт үүсгэдэг.

Хоёрдугаарт, тендерийн барьцаа баталгаа юм. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 60-70 мянган орчим аж ахуйн нэгж бий. Үүний 20-30 хувь нь барилгын салбарт байна. Барилгын салбарын аж ахуйн нэгжүүд сүүлийн таван жилийн хугацаанд 2.3 их наяд төгрөгийг банканд тендерийн төлбөр, гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулжээ. Үүнээс үзвэл аж ахуйн нэгжүүд тухайн ажил, үйлчилгээнийхээ таван хувьтай тэмцэх хэмжээний мөнгийг хүүгүйгээр 2-3 жилийн хугацаатай банканд байршуулдаг байна. Энэ мөнгийг үйл ажиллагаандаа ашиглавал орон сууцны үнэ буурах боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд даатгалын баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлснээр санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх оновчтой зохицуулалт болно.

Бидний хувьд, Даатгал, Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж иргэн аж ахуй нэгжид хүндрэлгүй болгох хуулийн төслийг оруулж ирлээ. Ингэхдээ банкны баталгаа, барьцаа, урьдчилгаа төлбөрийг орлох шинэ эх үүсвэрийг хуульд бүрдүүлье гэж байгаа юм. Энэ бол даатгалын баталгаа" гэлээ.

Долоон машин мөргөж, 12 настай хоёр охиныг гэмтээсэн Ч.Маралмаагийн хэргийн прокурорт шилжүүлжээ
Долоон машин мөргөж, 12 настай хоёр охиныг гэмтээсэн Ч.Маралмаагийн хэргийн прокурорт шилжүүлжээ
 
ЧУУЛГАН: Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг ХААЛТТАЙ хуралдаж байна
ЧУУЛГАН: Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг ХААЛТТАЙ хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.