
Ардчилсан нам тойрсон асуудлуудтай зэрэгцэн намын удирдлагын асуудлууд хөвөрч байна. Тухайлбал, намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт яригдаж эхэлсэн гэх мэдээлэл ч гарах болсон. Тэгвэл тус намын нэгдэл, үйл ажиллагаа, удирдагатай холбоотой асуудалд БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Ардчилсан нам С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүний асуудал биш болчихоод байна. Манай намын нөхцөл байдал ямар байна гэхээр хэн нэгэн хүнээр даргалуулах, үл даргалуулах яриа гаргах боломжгүй байгаа. Ямар суурин дээр нэгдэл явах вэ гэдэг асуулт хамгийн гол нь болчихоод байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт даргын тухай ярих болоогүй байна. Хоёрдугаарт, С.Баярцогт санал санаачилга гаргаж хүмүүстэй уулзаж байгааг дэмжиж байгаа" гэв.