Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Ганзориг: НОСК 50 тэрбум төгрөгийн бонд гаргахыг ХҮН нам дэмжиж ажиллах ч алдаа гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

НИТХ өнөөдөр болж ХҮН намын бүлгээс НОСК 50 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудал дээр нийслэлээс гаргаж байгаа бодлого болоод шийдлийн зарим асуудлууд дээр тодорхой байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал, энэ тухай НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын ЕНБД П.Ганзориг тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, "НИТХ-аар Нийслэлийн орон сууцны корпораци дээр тусгай зориулалтын компани байгуулж, 50 тэрбум төгрөгийн бонд гаргаж, нийслэлийн төр захиргааны албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг оруулж ирлээ. Уг асуудлыг мөн бид бүлгээрээ хэлэлцэж байна. Зах зээл дээр бэлэн хэр нь борлуулалтгүй царцаад байгаа барилгын компаниудад нөгөө талаараа маш том боломж гэж харж болно. Ингэхийн тулд Монгол банк НОСК-иас гаргасан 50 тэрбум төгрөгийн бондыг худалдаж авч улмаар зах зээл дээрх барилгын компаниудыг идэвхжүүлэх, түүний цаана том агуулгаараа давхар хувийн ААН-үүдэд тодорхой дэмжлэг болно гэж харж байгаа. Үүнийг ХҮН нам дэмжиж байна.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд гарч байсан алдаануудыг давтаж болохгүй. Энэ удаагийн хөтөлбөрийг аль болох уян хатан, иргэдэд нээлттэй байдлаар явуулах, орон сууц худалдаж авах гэж байгаа тухайн алба хаагчдад орон сууц худалдан авахдаа өөрт таатай байрлалаа зөв төлөвлөх, орон сууцны сонголтоо зөв хийх хувилбарыг олгох ёстой. Аль болох нэг төвлөрсөн газрын орон сууцыг шахаж санал болгохгүй байх, цаашлаад гэр хорооллын дахь төлөвлөлтийн хүрээнд явж байгаа орон сууцны хөтөлбөрийг дэмжиж нийслэлийн бодлоготойгоо уялдуулах шаардлагатай байна.

Нөгөө талаараа орон сууцны дэмжлэгэд хамрагдах гэж байгаа төрийн алба хаагчдыг шударга, нээлттэй сонгох зэрэг бодлогын асуудлуудаа анхаарч ажиллах шаардлагатай байгааг бидний зүгээс анхааруулж, саналаа хэллээ" гэв.

ШУУД: НИТХ дахь  ХҮН намын бүлгээс НОСК 50 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлаар мэдээллээ
ШУУД: НИТХ дахь ХҮН намын бүлгээс НОСК 50 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлаар мэдээллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.