Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Намын дарга Л.Оюун-Эрдэнэ бид хоёрт эрх мэдлийн төлөө тэмцэлдэх учир шалтгаан байхгүй. Бид тийм үеийн төлөөлөл биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нартай холбоотой мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд болох гэж байгаа гэх мэдээлэл ч цацагдсан юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрх мэдэл, бүлэглэлийн эрхшээлд орж, Монгол Улсын иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг бүлэгтэй тэмцэж байна. Тэр цагаас Ерөнхий сайдыг ч тэр, түүнтэй хамтран зүтгэж байгаа хэсгийг харлуулах, нэр хүндийг унагаах, олон нийтийн дунд үл итгэх байдал бий болгох чиглэлийн ажлууд тогтмол хийгдэж эхэлсэн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Засгийн газраас БЭТ томилогдож, олон жилийн туршид монголчуудын болон зарим бизнес эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж, бүлэглэлийн хулгайн журмаар явж ирсэн үйл ажиллагааг зохицуулах хяналт тавих ажил хийж байна. Эдгээртэй холбоотойгоор Ерөнхий сайдын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлд саад учруулах зорилгоор хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай зүйлс маш их явуулж байна.

Бид албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж, нөгөө нь Ерөнхий сайд болохын төлөө явах тийм үеийн төлөөлөл биш ээ. МАН эв нэгдлээрээ бусад аль ч намуудад үлгэр жишээ болохоор нэгдэлтэй нам. Манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ, бид хоёрт эрх мэдлийн төлөө тэмцэлдэх ямар ч учир шалтгаан байхгүй" гэлээ.

Д.Ганбат: МАН-ын хэдэн дарга нар хундага тавилгүй ууж, хутга тавилгүй идэж байна
Д.Ганбат: МАН-ын хэдэн дарга нар хундага тавилгүй ууж, хутга тавилгүй идэж байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.