Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюутолгой“ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбатыг томилжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 47 секунд

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Засгийн газрыг төлөөлөн суух гишүүдийн сонгон шалгаруулалтыг 2020 онд анх зарласан. Тэгвэл “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болсон байна.

Тэрбээр БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан бөгөөд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар 2021 онд томилогдсон юм.

Сануулахад, Сонгон шалгаруулалтаар томилогдсон З.Ган-Очирыг өнгөрсөн аравдугаар сард өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгой ТУЗ-д гурван гишүүн байдаг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар ажиллаж байна.

УЦУОШГ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
УЦУОШГ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
 
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.