Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 40 секунд

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2022 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24...29 градус, өдөртөө -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ынхны гаргасан хүсэлтийг хэлэлцэнэ
Нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ынхны гаргасан хүсэлтийг хэлэлцэнэ
 
Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж, ням гарагт “UB food festival” өдөрлөгийг түр зогсоолоо
Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж, ням гарагт “UB food festival” өдөрлөгийг түр зогсоолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.