Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2022 оны ДАШТ, тивийн аварга, дэлхийн чансааны оноо олгох тэмцээнүүдийг харгалзан жин тус бүрт эхний 3 байрт орсон бөхчүүдийг мөнгөн шагналаар урамшуулахаар болсон юм. Манай улсаас Белградын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Долгоржавын Отгонжаргал 50 кг-ын жингийн бөхчүүдээ тэргүүлж 5000 ам.долларын шагнал хүртэх бол энэ жилийн Дэлхийн аваргад 53 кг-ын жинд “үзүүрлэсэн” ОУХМ Батхуягийн Хулан гуравдугаарт бичигдэж 2000 ам.долларыг UWW-гаас олгохоор шийдвэрлэв.
Эх сурвалж: MGL sport