БНХАУ-ын Хөх хотод коронавируст халдварын тохиолдол гарсны улмаас 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэдийн болон нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд энэхүү хязгаарлалт цаашид ч үргэлжлэх төлөвтэйг Консулын газраас мэдээлэв.
Иймд Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр тус хотод ирсэн зорчигчид Хөх хотоос бусад хот руу зорчих боломжгүй байгаа тул нөхцөл байдлыг сайтар судалж дараагийн хот руу зорчих галт тэрэг, нислэгийн тасалбарыг баталгаажуулсны дараа явахыг зөвлөлөө.
Консулын асуудлаар БНХАУ-д суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утсаар холбогдох боломжтой байна.
- Бээжин хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс +86 17600787323
- Шанхай хот дахь ЕКГ +86 13122656261, +86 13162982596
- Хөх хот дахь ЕКГ +86 17678002262
- Манжуур хот дахь Консулын газар +86 15734851884
- Эрээн хот дахь Консулын газар +86 17547964334.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар