Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөмөр: Монголын төрд хөгжлийн бодлого төлөвлөгч нар алга

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын пүрэв гарагийн /2022.11.10/ нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар Монголын эдийн засагт суурь реформын шинжтэй шинэчлэлий бодлого ажиглагдсангүй. Монголын төрд хөгжлийн бодлого төлөвлөгч нар ер нь байхгүй болчихсон юм уу. Хөгжлөө төлөвлөж чадахгүй болсон байна.

Жижиг улс жижиг төсөвтэй, өр зээл ихтэй боловч суурь шинэчлэл төсөвт байх ёстой. Харамсалтай нь байхгүй байна. Орлого олох боломжийг яаж ч чадаагүй нь харамсалтай. 1.5 их наяд төгрөгийг олох боломж байна. Төсвөө алдагдалгүй баталъя гэвч Сангийн яамнаас орж ирсэн төсөвтэйгөө зөрчилдөөд бүх төсөв задрах байдал руу орчихсон. Ингээд 127 тэрбум төгрөгөөр нэмээд дуусч байх шиг байна" хэмээлээ.

“10 жилийн хугацаанд Төсвийн хүрээний мэдэгдэл 11 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 13 удаа өөрчлөгджээ“
“10 жилийн хугацаанд Төсвийн хүрээний мэдэгдэл 11 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 13 удаа өөрчлөгджээ“
 
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.