ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бамбай булчирхайн хорт хавдрын эмийн эмчилгээ792 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 2.2 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг байна.
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 95 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 184.7 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай энд дарж орж танилцаарай.