Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн нөхцөл байдал“ сэдэвт хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн нөхцөл байдал“ сэдэвт хэлэлцүүлэг болно
 
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.