Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.
МУИС-ийн номын сангийн байранд
09:00 цагт “Хими-2022” эрдэм шинжилгээний Үндэсний анхдугаар хурал болно.
Монголын Үндэсний номын санд
09:00 цагт Соёлын бүтээлч сарын хүрээнд “Утга зохиол судлал, шүүмж, хамтын ажиллагаа, бодлого” форум болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт УИХ-ын гишүүн, АН-ын Тэргүүн дэд дарга Д.Ганбат болон тус намын удирдлагууд чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.
МҮХАҮТ-д
10:00 цагаас "Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал" сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулна.
“Корпорайт конвеншн” төвд
11:30 цагт Монголын загварын хамгийн том шоу "FLORAISON HIGH FASHION SHOW-2023" болох талаар мэдээлнэ.
Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд
12:00 цагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас залуучууд ажлын байран дээрээ амь насаа алдсаар байх уу?” сэдвээр ОСНААУГ-т харьяалалтай хоёр залуу ажлын байран дээрээ амь насаа алдсан ноцтой ослын талаар ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал хийнэ.
Монголын Үндэсний музейд
12:00 цагт “Хаданд сийлсэн эртний ураг” тусгай үзэсгэлэн нээгдэнэ.
Хүүхдийн урлан бүтээх төвд
14:00 цагт БНСУ-ын ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж буй "Монгол, Солонгосын соёл урлаг" хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн наадмын нээлт, шагнал гардуулах ёслол болно.
ШУА-ийн байранд
“Хөвсгөл, Байгал нуур: Экологи, эдийн засгийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлаар Орос-Монголын хамтарсан судалгааны баг Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахад экологи эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар хэлэлцэх юм.