Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр“-ийг татан буулгана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг ТӨААТҮГ-т хамаарах үйлчилгээний газруудыг ирэх оноос эхлэн хувийн ААН-д шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх зорилготойгоор 340-р тогтоолыг гаргасан.Тухайн тогтоолын гол агуулга нь төр, аж ахуйн үйлчилгээний бизнесээс ангид байх зорилгыг агуулж бүх шатны төрийн байгууллагат 2023 оны 1-р сарын нэгнээс өмнө дээрх статустай үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх үүрэг өгсөн байдаг. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар энэ тогтоолын хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар, ЗГХЭГ өөрөөсөө эхлүүлэх нь зүйтэй гэдэг байдлаар шийдвэр гаргасан гэж хэлж байна.

Тэгвэл энэ хүрээнд "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" ТӨААТҮГ-ыг 2023 оны 1-р сарын нэгний өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргалаа. Тус байгууллагын харьяанд Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг ресторан, кофе шопууд, мөн талбайн баруун талд байдаг "Элит" ресторан багтдаг. Үүнээс гадна Засгийн газрын хэвлэх үйлдвэр мөн хамаарагддаг бөгөөд тус байгууллага нийт 50 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Ийнхүү Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор ирэх оноос эхлэн тус газруудын үйл ажиллагаа зогсох юм байна. Энэ хугацаанд туршлагатай ААН-үүдийг сонгон шалгаруулалтаар оруулж тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхээр болсон гэв.

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв
Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.