Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: ШШГЕГ-т санхүү, сахилга бат алдагдаж, хууль бус томилгоо хийгдсэн асуудлуудын улмаас дарга Д.Загджавыг чөлөөлсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

ШШГЕГ-ын Д.Загджавыг өнгөрсөн долоо хоногт чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанааг томилсон билээ. Тэгвэл өмнөх даргыг чөлөөлсөн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар хийлээ.

Тэрбээр "ХЗДХ-ийн яамны ТНБД-аар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан байдаг. Тодруулбал, Удирдлага зохион байгуулалт, сахилга бат, санхүү, хөрөнгөтэй холбоотой асуудал болоод томилгоотой холбоотой асуудлаар шалгалтын ажлууд явагдсан. ШШГЕГ-ын харьяа аймгуудын ШШГГ-ууд болон харьяа хорих ангиуд дээр санхүүгийн сахилга бат алдагдаж, алын хариуцлага алдагдсантай холбоотой зөрчил дутагдлууд илэрсэн. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн миний бие ХЗДХ-ийн сайдын хувиар Засгийн газрын хуралдаанд оруулж, ШШГЕГ-ын даргыг өөрчлөх саналыг оруулж хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Оронд нь ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанааг томилуулах саналыг оруулж, Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлэгч агентлаг ШШГЕГ-ын дарга томилогдоод ажил хэвийн явагдаж байна" хэмээлээ.

ЗГ: Монгол Улсад үйлдэгдсэн бүх зөрчлийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс цаасаар биш цахимаар шийдвэрлэнэ
ЗГ: Монгол Улсад үйлдэгдсэн бүх зөрчлийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс цаасаар биш цахимаар шийдвэрлэнэ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.