Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Э.Одбаяр нарын хоёр үйлдлийг прокурорын шатанд нэгтгэж, шүүх шийдсэнд гайхал төрж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Иргэн Э.Одбаяр нарын таван хүнд өнөөдөр шүүх яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэгвэл уг асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.

Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

Монгол ардын нам NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ" гэжээ.

ЦХХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
ЦХХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
 
Өнөөдөр “Монгол бөхөнгийн өдөр“ тохиож байна
Өнөөдөр “Монгол бөхөнгийн өдөр“ тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.