Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооноос “Монголдоо хөдөлмөрлөж сайхан амьдаръя“ цуглаан зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.

Төрийн ордны зүүн хойд хаалган дээр

09:00 цагт Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Монгол улс дефолт зарлах хэмжээнд ирсэн талаар иргэн Мишиг мэдээлэл хийнэ.

"Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн хурлын зааланд

10:00 цагт "Төрийн өмчит компанийн IPO" сургалт, семинар болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

11:00 цагт Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмж байрлуулж байгаа талаар мэдээлнэ.

Улсын Дээд шүүхийн гадна

11:00 цагт 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Дээд шүүх нөлөөлөх гэж оролдож байгаа талаар хуульч Н.Ариунболд баримт дэлгэнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт 2008 оны долдугаар сарын 1-нд хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөллүүд шинээр илэрсэн баримтыг мэдээлнэ.

Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэлийн зургаан дүүргийн ахмадын төлөөлөл тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ.

Төрийн ордны баруун хаалган дээр

11:30 цагт Системийн өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн ээжүүдийн төлөөлөл төрийн 20 байгууллагаас "үгүй" гэх хариу авсан талаараа болон төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Гадаадын иргэний өмчийг эзгүйд нь шүүгчийн захирамжаар булааж авдаг баримтуудын талаар өм­гөө­­­лөгч Х.Номин­­­цэцэг мэдээлэл хийнэ.

11:30 цагт Иргэдтэй холбоотой газрын маргаанд тайл­бар хийхээр “Эсү трейд” ХХК-иас хэвлэлийн хурал хийнэ.

УПЕГ-ын гадна

12:00 цагт Прокурорын даргаар ажиллаж байсан Эрэлийн Эрдэнэбатын өмгөөлөгч прокуроруудад авлига өгч Эрдэнэбатын хэргийг хаалгах авлига албан тушаалын гэмт хэргийн талаар Номингийн Ш.Баярсайхан УПЕГ-т гомдол гаргаж бна. Энэ талаар түүний өмгөөлөгч Д.Тулга мэдээлэл хийнэ

Д.Сүхбаатарын талбайд

12:00 цагт Жанжин Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооноос Монголдоо хөдөлмөрлөж сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө "Улсын төсөв-2023" иргэд хөдөлмөрчдийн цуглааныг улс орон даяар зохион байгуулах гэж байна.

№2: Ерөнхий сайд хүчний тэнцвэрээ хамгаалахын тулд НҮҮРСНИЙ ПИРАМИДЫГ доргиож эхлэв
№2: Ерөнхий сайд хүчний тэнцвэрээ хамгаалахын тулд НҮҮРСНИЙ ПИРАМИДЫГ доргиож эхлэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.