Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дундговь аймагт 4 магнитуд газар хөдөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнөөдөр буюу 2022.11.05/ 08:30 цагт Дундговь аймгийн Дэрэн сумаас 30 км зайд дөрвөн магнитуд газар хөдлөлт болжээ.

Түүнчлэн долоо хоногийн өмнө тус аймгийн Өлзийт сумаас зүүн хойд зүгт 4.9 магнитуд газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдсэн юм. Харин өнөөдөр болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдээгүй болохыг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Нийслэлийн тухайд энэ сард нийт гурван удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байдаг байна. Хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сарын 25-ны 08:34 цагт хүчтэй мэдрэгдсэн нь Байгаль нуур орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсоноос үүдэлтэй гэж үзэж байна. Үүний чичирхийлэл 10 минут гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монголын нутаг дэвсгэрт чичирхийлэл мэдрэгдсэн юм.

Дашрамд сануулахад, энэ жил Монголын нутаг дэвсгэр дээр 5-6 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэд хэд ажиглагдсан аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас бараа, бүтээгдэхүүн худалдан авсан олон иргэн, ААН-үүд цахим залилангын хохирогч болжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас бараа, бүтээгдэхүүн худалдан авсан олон иргэн, ААН-үүд цахим залилангын хохирогч болжээ
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.