Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүл-УБ чиглэлийн тусгай нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Сөүл-Уб чиглэлийн чартер нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр долоон улсын 278 иргэн эх орондоо ирсэн.

Үүнээс өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай  43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай тав, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байсан аж.

Тэгвэл дөнгөж саяхан ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 настай эмэгтэй амаржиж охинтой болжээ. Эх хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн яам “Зүчи зочид буудалд ажиглалтад байсан 25 настай эмэгтэй өнөөдөр ХӨСҮТ-д амаржиж охинтой болсон байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн.  Хоёр удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй сөрөг гарсан юм” гэлээ.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
 
ШҮҮХ: Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл, мөрдөж мөшгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 43.5 сая төгрөгийг хохирогчдод нөхөн төлүүлэхээр боллоо