Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн тусламж, үйлчилгээний орыг нэмж, амбулаторийн ажиллах цагийг уртасгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн бөгөөд биелэлтийг танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 27 чиглэлээр 1106 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилт 97 хувьтай байна. Мөн төвийн зургаан дүүргийн авто зогсоолын тоог нарийвчлан гаргах үүрэг өсөн. Энэ хүрээнд 344 байршилд 15.181 автомашины зогсоол байгаа судалгаа гарч, Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болжээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1750 болгосон байна. Түүнчлэн амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийжээ.

С.Одонтуяа: 2023 оны төсөв бол асар их тэлсэн төсөв орж ирсэн, энэ нь эдийн засагт муу үр дагавартай
С.Одонтуяа: 2023 оны төсөв бол асар их тэлсэн төсөв орж ирсэн, энэ нь эдийн засагт муу үр дагавартай
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.