Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдрүүдэд гал түймрийн 36, аврах ажиллагааны 27, нийт 63 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 865 сая төгрөгийн өмч хөрөнгө авран, цасанд боогдож суусан 294 автомашин, 620 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийт нутгаар цас орж зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан иргэд та бүхэн Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг албаныхан анхаарууллаа.