Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: 8 хувийн хүүгээр ипотекийн зээл авсан иргэдийнхийг 6 хувь руу оруулах асуудлыг удахгүй шийдвэрлэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 34 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Үндэсний мөнгөн тэмдэгтийн чанар, үнэлэмжийг яагаад хадгалж чадахгүй байна вэ гэдэг асуудал хамгийн түрүүнд тавигдах ёстой. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаг минутаар суларч байгаа. Өнөөдрийн байдлаар 18 хувиар суларсан. Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны алдагдал энэ хугацаанд 100 гаруй хувиар буурсан. Мөнгөний бодлогыг өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй чамбай бэлтгэсэн бодлого орж ирж байна гэж үзэж байна.

Тэгэхээр олон жил үргэлжилсэн төлбөрийн тэнцлийн алдагдал, бүс нутгийн дайн тулаанаас үүдсэн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүссэн ханшийн өсөлтүүд явж байгаа. Энэхүү алдагдлыг хэн хариуцаж хэзээ эзэнтэй болох вэ.

Хоёрдугаарт, энэ оны зургаан сарын байдлаар 110 орчим мянган иргэнд ипотекийн зээл олгосон. Нийт санхүүжилт нь 6.5 их наяд. Хүүг буулгах, урьдчилгаа төлбөрийг багасгах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа. Засгийн газраар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ. Найман хувийн хүүгээр ипотекийн зээл авсан иргэдийнхийг зургаан хувь руу оруулах бүрэн боломжтой гэдэг тооцоолол гарсан" гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанк төлбөрийн тэнцлийн балансыг сар бүр гаргаад явдаг. Эдийн засаг, хөгжлийн яаманд төлбөрийн тэнцэлтэй холбоотой нэгж байгуулагдсан. Урсгал болон худалдааны тэнцэл дээр байгаа алдагдлыг хэрхэн бууруулах талаар бодлогын арга хэмжээ энэ нэгжээс гаргаад явах байх. Хэдийгээр худалдааны тэнцэл ашигтай гэж харагдаж байгаа боловч жинхэнэ худалдааны тэнцэл 117 сая ам.долларын л ашигтай байна. Манай экспортын 94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Экспортын орлогоо сайн нэмэгдүүлж чадвал худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарах тооцоо судалгаа байдаг. Тиймээс энэ чиглэлд анхаарах ёстой" гэв.

Л.Энхсайхан: Тархины харвалт нь хөгжлийн бэрхшээлтэй болгох сөрөг талтай
Л.Энхсайхан: Тархины харвалт нь хөгжлийн бэрхшээлтэй болгох сөрөг талтай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.