Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энхсайхан: Тархины харвалт нь хөгжлийн бэрхшээлтэй болгох сөрөг талтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

"Тархины харвалттай тэмцэх өдөр"-ийг тохиолдуулан ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан "Дэлхийн харвалтын байгууллага нь анх 2006 онд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Энэ нь тархины харвалтыг бууруулах, улмаар нас баралтын түвшинг багасгах зорилгоор энэ өдрийг бий болгосон байдаг.

Харин манай улсад 2009 оноос эхлээд эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон ба 14 дэх жилээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрөөр харвалтын тухай мэдлэг мэдээлэл өгөх, анхааруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлээд улсын эмнэлгүүд бүгд ажиллаж байна. Харвалт нь хөгжлийн бэрхшээл үүсгэдэг маш том сөрөг талтай. Дэлхий нийтээр 721 тэрбум ам.долларыг харвалтын тусламж, үйлчилгээнд зарцуулдаг.

Харвалтын нас баралт нь доогуур орлоготой, ядуу буурай орнуудад өндөр байдаг байна. Энэ ангилалд манай улс багтаж байгаа. Дэлхийн харвалтын байгууллагаас харвалтыг нас баралтын хоёр дахь өвчин, нас баралт, хөгжлийн бэрхшээлээр хавсарсан гурав дахь шалтгаанд орж байна гэж мэдээлсэн. Тиймээс өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм" гэв.

ШУУД: Улаанбаатар хотын “Дижитал шилжилт“-ийн томоохон төслүүдийг танилцуулж байна
ШУУД: Улаанбаатар хотын “Дижитал шилжилт“-ийн томоохон төслүүдийг танилцуулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд