УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Би бол энэ ЖДҮ аваад ТЭДС-аас зээл авч түүгээр зогсохгүй Хөгжлийн банк, Төрийн банкнаас давуу эрхээ эдэлж зээл авч бусдын боломжийг хулгайлчихсан хүмүүс болоод Монголбанкнаас баталгаа гаргуулж байгаад үйлдвэр дээрэмдчихсэн. Засгийн газраар баталгаа гаргуулж байгаад томоохон төсөл зохьчихсон ийм том гарын хулгайч нар буюу авлигачдыг бол "намнах" гэж байгаа цаад санааг нь ойлгож байна. Энэ нь зөв. Гэхдээ “нуухыг нь авах гээд нүдийг нь зохлов” гэдэг шиг Монгол төрийн дархлааг сулруулаад эгэл жирийн тангарагтаа үнэнч байж байгаа төрийн алба хаагчдыг нийтээр нь хамруулаад ядуурлын түвшин рүү түлхчихийг би зөвшөөрөхгүй.