ОБЕГ-аас өнөөдрийн байдлаар сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр”-нээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн 31 настай эрэгтэйг мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар самар түүхээр яваад сураггүй болсон 43 настай эрэгтэйг эрэн хайж байгаа юм.
Түүнээс гадна Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар самар түүж яваад алга болсон 63 настай эрэгтэйг хайж байгаа аж.