Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: Орос, Казакстан, Узбекстан, Иран зэрэг орнууд руу 3.5 мянган тонн мах экспортлоод байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, “Намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, “Мал, махны экспортын асуудал” гэсэн чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Аравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 291.1 мянган га-гаас 353.4 мянган тонн үр тариа, үүнээс 271.5 мянган га-гаас 334.4 мянган тонн улаанбуудай хураан аваад байна. Одоогийн байдлаар 10 бордооны үйлдвэр ажиллаж, жилд 10000 тонн бордоо үйлдвэрлэж байгаагийн ихэнх хувь нь төмс, хүнсний ногооны нөхөн сэргээлтэд хэрэглэж байна. Эрдэс бордооны үйлдвэр байгуулах, нарийвчилсан судалгаа хийх ажлын даалгавар боловсруулж, ТЭЗҮ хийлгэх санхүүжилтийн хүсэлтийг “Хөдөөгийн хөгжил” төслийн нэгжид хүргүүлсэн" гэв.

Мөн "Улсын хэмжээнд хил дамжин халдварладаг олон улсын худалдааны хорио цээрт дөрвөн төрлийн гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 2022 онд нийт 20 аймгийн 203 сумын 460 голомтод нийт 359800 толгой мал шүлхий өвчнөөр өвчилж, өнөөдрийн байдлаар нэг аймгийн нэг сум, сумын нэг голомтод хорио цээрийн дэглэм хэрэгжиж, гурван аймгийн дөрвөн сумын таван голомт хязгаарлалтын дэглэмд шилжиж, 15 аймгийн 198 сумын 454 голомтын хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлаад байна.

Одоогоор Орос, Казакстан, Узбекстан, Иран зэрэг орнуудад адуу, хонины хөлдөөсөн махыг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 3.5 мянган тонн мах экспортлоод байна. БНХАУ-тай мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх арга хэмжээг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийг үүрэгжүүлсэн нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж байна" гэлээ.

Халуун усны хоолой задарч засвар хийж байсан таван ажилтан түлэгджээ
Халуун усны хоолой задарч засвар хийж байсан таван ажилтан түлэгджээ
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.