УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүгэл үлээгчийг хамгаалах асуудал нь гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар яригдана. Ингэхдээ улс дотроо нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гадаад улс орон руу шүгэл үлээгчийг нүүлгэн шилжүүлэх замаар гэр бүлийнх нь хамт хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Шүгэл үлээгчид хохирол учруулж болзошгүй үйлдлүүдийг хориглож өгч байгаа" гэв.