2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га, 2022 онд 25 байршлын 16.93 га газар буюу нийт 133 байршлын 225.26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа. Тэгвэл нэмж 16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгүүлэхээр зөвлөлийн хуралд танилцуулав. Үүнд,
- Баянгол дүүрэгт таван байршил бүхий 0.61 га
- Баянзүрх дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.31 га
- Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил бүхий 0.25 га
- Сүхбаатар дүүрэгт гурван байршил бүхий 2.07 га
- Хан-Уул дүүрэгт нэг байршил бүхий 0.43 га
- Чингэлтэй дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га газар байгаа юм.
Эдгээрээс хоёр байршилд тоглоомын талбай, 13 байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаар төлөвлөжээ.