Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батзориг: 2273 иргэн өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр барилгажилт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй. Энэ хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг нийтийн эдэлбэрт бүртгэх ажлуудыг үе шаттай хийж байна.

Энэ үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт өмчилсөн газрын ашиглалтын байдлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өгсөн ба тэрбээр,

“Өнгөрсөн зургаадугаар сард 16.9 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэсэн. Цаашид газар чөлөөлсөн 188 байршлыг нийтийн эдэлбэрт авахаар ажиллаж байна. Ирэх жил мөн 20 га орчмыг нийтийн эдэлбэрт бүртгэнэ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оноос газар олгож эхэлсэн. 2003-2022 онд нийслэлд 205.531 иргэн газар өмчилжээ. Тэдгээрийн газар ашиглалтын байдалд судалгаа хийхэд 2273 иргэн өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байна. Үүнээс байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай авто засвар, тос тосолгооны чиглэлээр 493 нэгж талбар буюу нийт газар өмчилсөн иргэдийн 0.26 хувийг эзэлж байгаа юм. Иймд холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн өмчилсөн газраа зориулалт бусаар ашиглаж байгаа иргэдэд мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авах саналтай байна” гэв.

Хэнтийд гарсан хээрийн түймрийн бүрэн унтаахаар ажиллаж байна
Хэнтийд гарсан хээрийн түймрийн бүрэн унтаахаар ажиллаж байна
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.